Түгээмэл асуулт, хариултууд

Шөнөөр бараа захиалбал хүргэж өгөх үү?

Үгүй, Хүргэлттэй барааг зөвхөн хүргэлтийн цагийн хуваарийн дагуу хүргэнэ. Хүргэлтийн цагийн хуваарийг энд дарж үзнэ үү.

Хэн нэгэнд нэрээ нууцлан бэлэг хүргүүлэх боломжтой юу?

Боломжтой. Та вэбсайтын бараа бүтээгдэхүүнээс худалдан авалтаа хийж хайртай дотны хүндээ гэнэтийн бэлэг барих боломжтой. Бид таны хүсэлтийн дагуу таны бэлгийг дамжуулах болно.

Мобинетфоны дугаарыг хүргэж өгөх үү?

Хүргэлт хийгдэхгүй. Операторын ажлын цагаар Мобинетфон үйлчилгээний эрхийг үүсгэн таны худалдан авалт хийсэн мэйл хаягаар нэвтрэх нууц үгийг илгээнэ.

Дараа төлбөрт дугаарыг хүргэж өгөх үү?

Хүргэлт хийгдэхгүй. Дараа төлбөрт дугаарыг гэрээ байгуулан авдаг учраас худалдан авалтаа вэбсайтаар хийгээд та бичиг баримттайгаа дараа төлбөрт үйлчилгээний зааланд иргэний үнэмлэхтэйгээ очиж гэрээ байгуулан сим картаа авна.

Нэгж цэнэглэлт шууд цэнэглэлтийн ялгаа?

Шууд цэнэглэлт: Таны сонгосон дугаарт тухайн нэгж шууд автоматаар цэнэглэгдэнэ.

Нэгжээр авах: Худалдан авалтын сүүлийн хуудсанд таны авсан цэнэглэгч картын дансны дугаар харагдах ба таны и мэйл хаягаар давхар илгээгдэх болно.

Онлайнаар худалдан авалт хийхэд төлбөрийн картнаас нэмэлт шимтгэл хасагдах уу?

Хасагдахгүй. Tedy.mn вэбсайтын гишүүн банкны картаар манай сайтаар худалдан авалт хийх ба тухайн картнаас зөвхөн худалдан авсан бараа үйлчилгээний төлбөр хасагдах ба ямар нэг нэмэлт шимтгэл хасагдахгүй.

Гишүүнээр бүртгүүлэхэд төлбөртэй юу, Вэбсайтын гишүүнээр хэрхэн бүртгүүлэх вэ?

Вэбсайтын гишүүн болоход ямар нэг төлбөргүй ба та өөрийн ашигладаг и мэйл хаягаар бүртгэл хийлгэх боломжтой. Шинэ хэрэглэгч хэсгээр ороод хуудсанд гарах хэсгийг бөглөн, гишүүнчлэлийн нөхцөлтэй танилцан бүртгүүлэх товч дарна. Таны и мэйл хаяг дээр бүртгэл хийгдсэн талаар болон идэвхжүүлэх холбоос буюу линк ирэх ба тухайн холбоосоор орон нэвтэрснээр таны гишүүнчлэлийн бүртгэл хийгдэнэ. Нууц үг гэсэн хэсэгт та вэбсайтад нэвтрэхдээ ашиглах өөрийн нууц үгээ зохион оруулна.
 

Төлбөр төлөхөд хаагдсан дугаар хэзээ нээгдэх вэ?

Та шинэ системээр төлбөрөө төлсөн бол: Төлөлт хийснээс 30 минутын дотор төлөлт идэвхжинэ.
Хуучин системээр төлсөн бол: Вэбоператорын ажлын цагаар 30 минутын дотор идэвхжих болно. Операторын ажлын цагийг хуваарийг энд дарж харна уу.

Зар оруулахад төлбөртэй юу, хэрхэн оруулах вэ?

Вэбсайтын гишүүн нэвтрэн орж зарна авна булангаар ороод зар оруулах болон, зар хайх, өөрийн оруулсан зараа устгах зэрэг боломжуудыг ашиглах боломжтой. Зар байрлуулахад ямар нэг нэмэлт төлбөргүй. Зарын үнэн бодит байдлыг вэбсайт хариуцахгүй.
 

Нууц үгээ хэрхэн солих вэ?

Вэбсайтад нэвтрэн ороод миний бүртгэл хэсэгт орж нууц үгээ солино.

 

Вэбсайтын бонус оноо лояалты картын онооны ялгаа юу?

Вэбсайтын бонус оноо нь вэбсайтаар худалдан авалт хийхэд бодогдон цугларч байдаг ба та оноогоо вэбсайтад нэвтрэн ороод бонус онооны бэлэг гэсэн цэсрүү орж онооны үлдэгдлээ шалгах боломжтой. Бонус онооны бэлгийн каталогоос оноогоороо бэлэг авах боломжтой.

Харин Лояалты картын оноо нь лояалты карт авсан хэрэглэгчийн ярианы төлбөрөө төлөхөд лояалты картанд нь цуглардаг ба лояалты картын бэлгийн каталогоос цуглуулсан оноогоор бараа сонгох боломжтойболдог. Лояалты картын оноо бодолт, бэлгийн каталогийн талаар энд дарж дэлгэрэнгүй харна уу.

Тэди төвийн бүх бараа бүтээгдэхүүнийг вэбсайтаар авах боломжтой юу?

Тэди төв дээр зарагдах бүх барааг авах боломжгүй. Tedy.mn вэбсайтаар тэди төвийн цөөн хэдэн лангуу түрээслэгч, байгууллагатай гэрээтэй ба тухайн гэрээтэй нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг манай вэбсайтаар худалдан авах боломжтой.

Хөдөө орон нутагт барааг хэрхэн хүргэх вэ?

Таны захиалсан барааг ажлын 2-7 хоногийн дотор тухайн орон нутгийн Мобикомын үйлчилгээний салбарт хүргүүлэх ба тухайн салбарын ажилтан таны холбоо барих дугаарт холбогдож бараагаа хүлээн авах талаар мэдээллэснээр та Салбарт очиж бараагаа хүлээн авна.

Шинэ болон хуучин төлбөрийн системийн ялгаа юу вэ?

Шинэ системээр төлбөрөө төлөхөд:
• Таны төлөх төлбөрийн хэмжээ харагдана
• 24 цагийн турш төлөлтийг хүлээн авч идэвхижүүлнэ.
Харин хуучин системээр таны таны төлөлт операторын ажлын цагаар идэвхжих болохыг анхаарна уу.

Интернэт пин код хэрхэн авах вэ?

  • Голомт банкны хэрэглэгч интернэт пин кодыг Голомт банкны аль ч салбараас өөрийн биеээр очиж авна.
  • ХХБ-ны карттай бол ХХБ-ны картын төв буюу 1977 дугаарт холбогдон пин код авах боломжтой. Мөн ХХБ-ны АТМ бэлэн мөнгөний машинаас авах боломжтой.
  • Хадгаламжийн банкны карттай бол 1881 Хадгаламж банкны картын төврүү утсаар холбогдон пин кодоо авах боломжтой.

Хаан банкны картаар яагаад тооцоо хийж болохгүй вэ?

Одоогийн байдлаар Хаан банк онлайнаар худалдан авалт хийх системийг нэвтрүүлээгүй байгаа тул Хаан банкны картаар гүйлгээ хийх боломжгүй байгаа. Харин Хаан банкны Олон улсын эрхтэй карттай бол ХХБ-ыг төлбөрийг сонголтоос сонгон худалдан авалт хийх боломжтой.

Төлбөрийн шинэ системээр байгууллагын дугаарын төлбөрийг төлж болох уу?

Боломжгүй, Шинэ системээр төлөхөд тухайн гэрээний төлбөрийн үлдэгдлийг хардаг ба тухайн дугаарын төлбөрийг ялган харах боломжгүй учраас байгууллагын хэрэглэгч боло зөвхөн хуучин системээр ярианы төлбөрөө төлөх боломжтой.

Дугаар захиалахад бүртгэл яаж хийгдэх вэ?

Вэбсайтаар урьдчилсан төлбөрт дугаар захиалахад захиалгын мэдээлэл гэсэн хэсэгт оруулсан овог нэр регистрийн дугаараар тухайн дугаарыг бүртгэл хийгддэг.