Төлбөрийн хэрэгсэл
Tedy.mn вэбсайтаар дараах төлбөрийн хэрэгсэлийг ашиглан худалдан авалт хийх боломжтой.
1. Дотоодын дараах банкуудын картаар:
- Голомт банк
- Худалдаа хөгжлийн банк
- Хас банк
- Хадгаламж банк
- Капитрон банк
- Улаанбаатар хотын банк
- Төрийн банк
- Капитал

2. Олон улсын эрхтэй гадаад дотоодын бүх мастер болон виза карт ашиглах боломжтой.
3. Байгууллага бол шилжүүлгээр тооцоо хийх боломжтой.
Дуудлага худалдаа
- Дуудлага худалдаанд вэбсайтаар хамгийн багадаа 5000-н худалдан авалт хийсэн хэрэглэгч оролцох эрхтэй байна.
- Хэрэглэгч нэг удаагийн дуудлага худалдаанд 1 бонус оноогоор оролцоно. Дуудлага худалдаанд оролцох эрх хожсон хэрэглэгчид тухайн эрхээрээ оролцох боломжтой байна.
- Дуудлага худалдаанд орох барааны мэдээллийг тухайн 7 хоногийн даваа гаригт вэбсайтад байршуулсан байна.
- Долоо хоног бүрийн баасан дахь өдөр дуудлага худалдаа явагдах бөгөөд өглөө 9:00 цагаас эхэлж өдрийн 15:00 цагт дуусна.
- Дуудлага худалдаанд хамгийн сүүлд үнэ өгсөн хэрэглэгч ялагч болох бөгөөд ялагч дугаараа аваагүй тохиолдолд дараагийн үнэ өгсөн хэрэглэгчид худалдан авах эрхийг шилжүүлнэ.
- Дуудлага худалдаанд хамгийн сүүлд үнэ өгч ялагч болсон хэрэглэгч тухайн бараагаа худалдан авахгүй бол цаашид уг хэрэглэгч дахин дуудлага худалдаанд оролцох боломжгүй болно. Энэхүү нөхцөл нь 2 болон 3 дахь ялагч болсон хэрэглэгчдэд үйлчлэхгүй.
- Дуудлага худалдаанаас олсон ашиг Хүүхдийн төлөөх үйлсэд 100% зориулагдана.
Бараа буцаалт
Хүргэлт нэгэнт эхэлчихсэн бол та бараагаа хүргэлтгүй хүнээр буцаалгах ба энэ тохиолдолд ижил төрлийн бараанаас сонгон авах боломжтой ба дахин хүргэлтийн зардалыг худалдан авагч нэмж төлөх болно.
Барааны төрлөөс хамаараад огт авахгүй буцаах үед барааны үнийн нийлбэр дүнгийн 10% хувийг суутгана.
Вэбсайтын албан ёсны блог
Tedy.mn вэбсайтын албан ёсны блогоор дамжуулан хэрэглэгч та бүхэндээ шинэ мэдээ мэдээлэл, шинэ шинэлэг технологи болон вэбсайтын бүтээгдэхүүн үйлчилгээ, ашиглах заавар, урамшуулал зэрэг мэдээллийг цаг алдалгүй оруулж та бүхэнд хүргэх зорилготой.
Хэрэглэгч та вэбсайтын гишүүнээр бүртгүүлсэн бол блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээх болон, сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан бидэнд тухайн оруулсан асуудлын талаар мөн илүү ямар мэдээлэл хэрэгтэй байгаа талаар хүсэлтээ илгээх боломжтой.

Вэбсайтын цагийн хуваарь
| Вэбсайтын ажиллагаа: | 24 цаг | |||||||
| Цэнэглэгч картын худалдаа: | 24 цаг | |||||||
|
||||||||
| Утасны төлбөр төлөлт: | 24 цаг(Хэрэв ярианы эрх хаагдсан бол операторын ажлын цагаар 1 цагийн дотор нээгдэнэ ) | |||||||
| Урьдчилсан төлбөрт дугаар худалдан авалт: | 24 цаг (Хүргэлт - хүргэлтийн цагийн хувиарын дагуу ) | |||||||
| Дараа төлбөрт дугаар худалдан авалт: | 24 цаг (Дугаар олгох - ДТ үйлчилгээний салбаруудын цагийн хувиарын дагуу) |
|||||||
| Нэмэлт үйлчилгээ: | 24 цаг (Идэвхжүүлэх хугацаа - Операторын ажлын цагаар 1 цагийн дотор ) | |||||||
| УБ хотын үйлчилгээний салбаруудын цагийн хуваарь: | Энд дарж цагийн хуваарьтай танилцана уу | |||||||
Холбоо барих
Вэбсайтын бараа бүтээгдэхүүн болон худалдаа үйлчилгээтэй холбоотой мэдээлэл лавлагаа авахыг хүсвэл онлайн чат -д холбогдон вэб оператортой чатлах боломжтой.
Та ажлын өдрүүдэд 9-21 цаг, амралтын өдрүүдэд 11-17 цагын хооронд оператортой чатлана уу.
Худалдаа хийх утас:
Та ажлын өдрүүдэд 9-21 цаг, амралтын өдрүүдэд 11-17 цагын хооронд 315252 дугаараар бидэнтэй холбогдож сайтын талаар дэлгэрэнгүй лавлагаа авах боломжтой.
Харилцах хаяг:
НьюТел ХХК Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-18, ТЕДИ төв
Шуудангийн хайрцаг: Улаанбаатар-13/425,Улаанбаатар-18
Бидний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ marketing@tedy.mn e-майл хаягаар болон вэбсайтын операторын чат, 315252 утсаар илгээж байна уу.
Хүргэлт ба хүргэлтийн тариф
- Tedy.mn вэбсайтаас бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд бид танд дараах нөхцөл, тарифаар хүргэж өгнө.
- Хүргэлтийн хаягаа хэрэглэгч бараа худалдан авах явцдаа өөрөө бүртгүүлэх ба "худалдаа хийх журам"-ын дагуу үйлчлүүлнэ үү.
Хот дотор: Хаана ч бараа бүтээгдэхүүний төрөл, жин, хэмжээнээс үл хамааран
- 100000 төгрөгөөс доош үнэтэй барааг: 2000 төгрөгөөр
- 100000 төгрөгөөс дээш үнэтэй барааг: үнэгүй хүргэнэ.
Орон нутагт: Зайнаас болон барааны жин, хэмжээнээс хамааран дараах тарифийг мөрдөнө.
| Жин | Аймаг, хот доторхи шуудангаар явах илгээлтийн тариф | I бүс 300 км хүртэл(Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Төв аймгуудад ) | II бүс 301-1000км-т(Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад ) | III бүс 1001км-с дээш(Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудад) |
| 2кг хүртэл | 1,100₮ | 3080₮ | 4950₮ | 5830₮ |
| 2кг-с дээш илүү гарсан бүрэн ба бүрэн бус 0,5кг тутмаас | 330₮ | 770₮ | 1210₮ | 1430₮ |
Зар хайх болон байрлуулах
Зар хэрхэн хайх, байрлуулах вэ?
- Вэбсайтын гишүүн нэвтэрч ороод үндсэн цэсээс ЗАРНА АВНА категорлуу орно.
- Зар оруулах товч дээр даран зарынхаа дэлгэрэнгүй мэдээллийг болон холбоо барих утасаа оруулна. Мөн өөрийн оруулсан зарыг устгах боломжтой.
- Зар хайх хэсэгт хүсч байгаа мэдээллээ бичин ХАЙХ товч дарна.




