Интернэт худалдаа, Tedy.mn

Вэбсайтын бүтээгдэхүүн, үйлчилгээ

Бүтээгдэхүүн үйлчилгээний ангилал

  • Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаар
  • Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар
  • Мобинетфоны урьдчилсан төлбөрт шинэ дугаар
  • Модемын дата эрхтэй дугаар
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний цэнэглэгч картууд
  • Олон улсын ярианы болон интернэт ярианы картууд
  • Мобинетфоны үйлчилгээний шууд цэнэглэлт
  • Мобикомын ярианы төлбөр төлөлт
  • Мобинет өрхийн интернэтийн төлбөр төлөлт
  • Мобинет тринти үйлчилгээний төлбөр төлөлт
  • Мобикомын урьдчилсан төлбөрт дугаарын дугаар нууцлах үйлчилгээ
  • Мобикомын урьдчилсан төлбөрт дугаарын дуудлага хүлээлгэх үйлчилгээ
  • Web2sms үйлчилгээний эрх нээлгэх болон цэнэглэлт хийх
  • Улуснэт интернэтийн урьдчилсан төлбөрт картууд
  • Ньютел компаний NOKIA, SAMSUNG албан ёсны борлуулагчийн гар утаснууд
  • Улснэтийн интернэтийн төхөөрөмжүүд
  • Gogo kids үйлчилгээний цэнэглэгч картууд

TEDY төвийн бүтээгдэхүүн үйлчилгээ

  • Бүх төрлийн брэнд гар утас, дагалдах хэрэгслүүд
  • Бүх төрлийн брэнд компьютер, дагалдах хэрэгслүүд
  • Бусад электрон бараа, гэр ахуйн электрон бараа
  • Ном сэтгүүл

Байнгын урамшуулал, хөнгөлөлтүүд

  • Сар тутам урамшуулалт, хямдралт хөтөлбөрүүд
  • Худалдан авалт тутамд бонус оноо
  • 100,000 төгрөгөөс дээш бараа бүрт хүргэлт үнэгүй

Хүргэлт

  • Хот дотор 2000 төгрөгөөр 2 цагийн дотор хүргэнэ
  • Хот дотор 100,000₮-с дээш үнийн дүнтэй бараа болгонд хүргэлт үнэгүй.
  • Орон нутагт 2-7 хоногийн дотор барааны жингээс хамааран 5000-15000 төгрөгийн тарифаар хүргэж үйлчилнэ.
  • Цэнэглэгч картыг авсан даруйд нууц дугаар нь дэлгэцээр болон и-мэйлээр очих бөгөөд шууд цэнэглэлтээр цэнэглэсэн тохиолдол тухайн дугаарт худалдан авалт хийсэн даруйд цэнэглэгдэнэ.

Нэмэлт үйлчилгээ

  • Вэбсайтын албан ёсны блог
  • Вэбсайтын операторууд шууд тусламж /утас, онлайн тусламж ,и-мэйл/
  • Зарна авна булан
  • Тусламжийн булан
  • Дуудлага худалдаа

Төлбөрийн картын аюулгүй байдлыг хангах 10 арга

  • Өөрийн ПИН кодыг хэнд ч битгий хэлж байгаарай. ПИН кодоо сонгохдоо амархан олдох дугаар бүү сонгоорой. Төрсөн өдөр, утасны дугаар гэх мэт дугаар оруулахаас зайлсхийх хэрэгтэй.
  • Та картаа авмагцаа хойд тал дээр нь гарын үсгээ зурахаа мартуузай.
  • Картаа хулгайд алдах зэрэг болзошгүй нөхцлийг бодолцож картны дугаар болон яаралтай холбогдох утасны дугаарыг тэмдэглэж авна уу.
  • Та өөрөө эхэлж залгаагүй бол бусад тохиолдолд хэзээ ч битгий картын дугаараа утсаар мэдэгдээрэй.
  • Гүйлгээ хийсэн баримтан дээр гарын үсэг зурахаас өмнө оруулсан дүн үнэн эсэхийг байнга шалгаж байгаарай. Худалдан авалт хийсэн бол кассын талон дээрх дүн, гүйлгээ хийсэн баримт дээрх дүнтэй таарч байх ёстойг үргэлж шалгаж байгаарай.
  • Таны картыг хэн ашиглах боломжтойг мэдэж байгаарай.
  • Картаа машины бичиг баримт хийдэг газар хэзээ ч битгий хийж байгаарай.
  • Картаа алдсан тохиолдолд нэн даруй банкиндаа мэдэгдэж байгаарай.
  • Мөн сэжигтэй үйл явдал болж байж магадгүй гэж үзвэл мөн банкиндаа мэдэгдээрэй.

 

Интернэт пин код гэж юу вэ ?

Интернэт пин код гэж юу вэ?

Тухайн харилцагч банкнаас үйлчилгээний байгууллага болон дэлгүүрээр тухайн картаар үйлчлүүлэх эрхийг идэвхжүүлэн нууцлалын баталгаа болгон 4 орон бүхий тоо өгдөг. Энэхүү нууцлалын код буюу интернэт пин кодыг худалдан авалт хийхэд баталгаажуулалт болгон банкан дээр шалгана.

Интернэт пин код, давуу тал

ХХБ болон Голомт банк нь технологийг ашиглаж бараа үйлчилгээ худалдан авах боломжийг өөрсдийн харилцагч нарт олгож байгаа билээ. Голомт болон ХХБ –ны карт эзэмшигч нар нь тухайн банктай гэрээ бүхий интернэт үйлчилгээний байгуулгын дэлгүүрээр худалдан авалт хийхэд тусгай нууц дугаарыг ашиглах шаардлагатай байдаг. Энэ нууц дугаарыг Интернэт нууц дугаар гэх бөгөөд карт эзэмшигч дурын 4 тоо сонгон АТМ машинаас болон өөрийн эзэмшигч банкруу хүсэлт тавин авах боломжтой. Энэхүү интернэт пин код авсанаар та өөрийн картыг интернэт дэлгүүрт бусдад ашиглуулахаас давхар сэргийлэх давуу талтай юм.

Интернэт пин код хэрхэн авах вэ?

  • Голомт банкны хэрэглэгч интернэт пин кодыг Голомт банкны аль ч салбараас өөрийн биеээр очиж авна.
  • ХХБ-ны карттай бол ХХБ-ны картын төв буюу 1977  дугаарт холбогдон пин код авах боломжтой. Мөн ХХБ-ны АТМ бэлэн мөнгөний машинаас авах боломжтой.
  • Хадгаламжийн банкны карттай бол 1881 Хадгаламж банкны картын төврүү утсаар холбогдон пин кодоо авах боломжтой.
Нэмэлт мэдээлэл

Худалдаа хөгжлийн банкаар дараах банкууд дамжин гүйлгээ хийгдэнэ:

Хадгаламж банкаар дараах банкууд дамжин гүйлгээ хийгдэнэ:

  • Голомт болон Худалдаа хөгжлийн банк, Хадгаламжийн банкны картууд нь интернэт пин код ашиглах бөгөөд бусад банкны карт нь интернэт пин код ашиглахгүй.
  • Голомт болон ХХБ-аар бусад банкны картууд дамжиж гүйлгээ хийгддэг бөгөөд та гүйлгээ хийхдээ ямар банк сонгохоо доор байгаа мэдээллээс харна уу.

  • Голомт банкаар дараах банкууд дамжин гүйлгээ хийгдэнэ:
    • Хас банк
    • Төрийн банк
    • Капитрон банк
    • Голомт банк
    • Худалдаа хөгжлийн банк
    • Улаанбаатар хотын банк
    • Капитал банк
    • Хадгаламж банк
АТМ бэлэн мөнгөний машинаас
интернэт пин код авах заавар:

 

Интернэт худалдааны давуу талууд

Та дэлгүүрт очих хэрэггүй дэлгүүр тань дээр ирнэ:
  • Цаг хугацаа хэмнэнэ: Та дэлгүүр хэсч авах зүйлээ хайх гэж цаг заваа үрэхгүй.  Компьютерийн ард суугаад тухтай дэлгүүр хэсэх боломжтой.
  • Зардал хэмнэнэ: Мэдээж үнийн хувьд та ямар нэг дамжуулагчгүйгээр шууд авч байгаа тул үнийн хувьд хамгийн хямд байна.
  • Сонголт хийх тааламжтай боломж олгоно: Интернэт ашиглан сонирхож байгаа бvтээгдэхvvнээ бусад борлуулагчдын бvтээгдэхvvнтэй харьцуулах, зөв сонголт хийх боломжтой.
  • Цаг хугацаа орон зайнаас үл хамаарна: Дэлхийн аль ч өнцөг буланд байлаа ч интернэт байгаа л бол та хаанаас ч худалдан авалт хийх боломжтой.
  • Илүү их урамшуулал хөнгөлөлтийг авах боломжтой: Интернэтээр бараа vйлчилгээ борлуулдаг байгууллагууд нь төрөл бvрийн хямдрал урамшуулал зарласан байдаг тул vйлчилгээг илvv таатай нөхцөлөөр авах боломжтой.

Өөрийн мэдээллээ хамгаалах

Тогтсон нэг газраас худалдаа хийх:
  • Интернэт кафе болон олон нийтийн газраас худалдаа хийхгүй байх
  • Гэр эсвэл ажил дээрээсээ худалдаа хийх
Худалдаа хийсний дараа системээс гарах:
  • Худалдан авалт хийж дууссаны дараа "системээс гарах" холбоосыг ашиглан системээс гарах
Өөрийн бүртгэлийг бусдад шилжүүлэхгүй байх:
  • Хэрэглэгчийн нэвтрэх нэр буюу э-майл хаягаа нууцлах
  • Хэрэглэгчийн нууц үгээ нууцлах
Mozilla Firefox броузер ашиглах:
  • Mozilla Firefox суулгахыг хүсвэл энд дарна уу

 

Вэбсайтын нууцлалын баталгаа

Баталгаа
НьюТел ХХК нь tedy.mn сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж манай үйлчлүүлэгч болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл
Таны манай бүхий л вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана. Мөн та өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх боломжтой юм.

Мэдээллийн хамгаалалт
Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

Мэдээллийн халдашгүй байдал
Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэхгүй
tedy.mn нь онлайн дэлгүүрийн үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол weboperator@tedy.mn e-мэйл хаягаар бичлэг арилгах хүсэлт явуулах боломжтой бөгөөд бид устгах талаар зохих арга хэмжээ авах болно.

Таны төлбөрийн гүйлгээ банкны вэбсайт дээр хийгддэг
Хэрэглэгч манай вэбсайтаас сонгосон барааныхаа төлбөрийг хийхдээ банкны вэбсайтад шилжиж төлбөрийн картын мэдээллээ оруулдаг тул картын мэдээлэл алдагдах аюулгүй бөгөөд бид хэрэглэгчийн төлбөрийн картын аюулгүй байдлыг хамгаалах ажлыг банкуудтай хамтран тогтмол хөгжүүлэн ажилладаг.

Хэрэглэгчийн үүрэг
Вэбсайтын баг болон банкны зүгээс хэрэглэгчийн мэдээллийг тогтмол хамгаалж байдаг боловч хэрэглэгч таниас хамаарсан аюулгүй байдлаа та өөрөө хариуцдаг гэдгийг санан төлбөрийн картаа болон картын нууц дугаар, бүртгэлийн дугаар зэргийг бусдад дамжуулахгүй байх, алдагдсан тохиолдолд харилцагч банк руугаа яаралтай мэдээлэх үүрэгтэй гэдгийг санаарай.

Өөрчлөлт
Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид ямар нэгэн анхааруулгатайгаар буюу анхааруулгагүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай вэб үйлчилгээний хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу

 

Вэбсайтын Товч Танилцуулга

Интернэт худалдааны www.tedy.mn вэбсайт нь 2007 оны 10 сард албан ёсоор нээгдсэн бөгөөд та бүхэнд Мобикомын болон TEDY төвийн бүтээгдэхүүн үйлчилгээг интернэт ашиглан шуурхай хүргэхээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Хэрэглэгчдийнхээ цаг завийг хэмнэх, түргэн шуурхай өргөн сонголтыг хэрэглэгчдэд интернэтээр дамжуулан хүргэх зорилготой. Хэрэглэгч та ажил болон гэрээсээ, мөн интернэттэй аль ч газраас холбогдон манай бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч болно. Худалдан авсан барааг таны өгсөн хаягаар түргэн шуурхай хүргэж өгч үйлчил Бид таньд хамгийн хялбар худалдан авалтын хэлбэр, найдвартай хамгаалалтыг санал болгон ажиллаж байна.

Вэбсайтын Эрхэм Зорилго

Хэрэглэгчиддээ хамгийн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлж, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн, Монголын интернэт худалдаанд өөрсдийн хувь нэмрээ оруулахад вэбсайтын эрхэм зорилго оршино.

Бүтээгдэхүүн үйлчилгээний ангилал
  • Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаар
  • Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар
  • Мобинетфоны урьдчилсан төлбөрт шинэ дугаар
  • Модемын дата эрхтэй дугаар
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний цэнэглэгч картууд
  • Олон улсын ярианы болон интернэт ярианы картууд
  • Мобинетфоны үйлчилгээний шууд цэнэглэлт
  • Мобикомын ярианы төлбөр төлөлт
  • Мобинет өрхийн интернэтийн төлбөр төлөлт
  • Мобинет тринти үйлчилгээний төлбөр төлөлт
  • Мобикомын урьдчилсан төлбөрт дугаарын дугаар нууцлах үйлчилгээ
  • Мобикомын урьдчилсан төлбөрт дугаарын дуудлага хүлээлгэх үйлчилгээ
  • Web2sms үйлчилгээний эрх нээлгэх болон цэнэглэлт хийх
  • Улуснэт интернэтийн урьдчилсан төлбөрт картууд
  • Ньютел компаний NOKIA, SAMSUNG албан ёсны борлуулагчийн гар утаснууд
  • Улснэтийн интернэтийн төхөөрөмжүүд
  • Gogo kids үйлчилгээний цэнэглэгч картууд
TEDY төвийн бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Бүх төрлийн брэнд гар утас, дагалдах хэрэгслүүд
  • Бүх төрлийн брэнд компьютер, дагалдах хэрэгслүүд
  • Бусад электрон бараа, гэр ахуйн электрон бараа
  • Ном сэтгүүл
Байнгын урамшуулал, хөнгөлөлтүүд
  • Сар тутам урамшуулалт, хямдралт хөтөлбөрүүд
  • Худалдан авалт тутамд бонус оноо
  • 100,000 төгрөгөөс дээш бараа бүрт хүргэлт үнэгүй
Хүргэлт
  • Хот дотор 2000 төгрөгөөр 2 цагийн дотор хүргэнэ
  • Хот дотор 100,000₮-с дээш үнийн дүнтэй бараа болгонд хүргэлт үнэгүй.
  • Орон нутагт 2-7 хоногийн дотор барааны жингээс хамааран 5000-15000 төгрөгийн тарифаар хүргэж үйлчилнэ.
  • Цэнэглэгч картыг авсан даруйд нууц дугаар нь дэлгэцээр болон и-мэйлээр очих бөгөөд шууд цэнэглэлтээр цэнэглэсэн тохиолдол тухайн дугаарт худалдан авалт хийсэн даруйд цэнэглэгдэнэ.
Нэмэлт үйлчилгээ
  • Вэбсайтын албан ёсны блог
  • Вэбсайтын операторууд шууд тусламж /утас, онлайн тусламж ,и-мэйл/
  • Зарна авна булан
  • Тусламжийн булан
  • Дуудлага худалдаа